Спорт

Нийт 5524 мэдээ байна
post thumbnail

The Mongolz Шведийн тэмцээний эхний тоглолтдоо түүртэлгүй хожлоо

ESL Pro League-ын эрх олгох Challenger Jönköping тэмцээн эхэллээ Тэмцээнд Монголын The MongolZ баг оролцож байна Тэд эхний тоглолтдоо хожлоо ESL-ээс зохиодог CS2 (Counter-Strike 2)-ын хамгийн том лиг болох "ESL Pro League"-ын 20 дахь улирал есдүгээр сард Мальт улсад болно. Тус тэмцээний эрх олгох "ESL Challenger...

post thumbnail

Байт харвааны олимпын эрхийн сүүлчийн тэмцээн болно

Туркийн Анталья хотод байт харвааны дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-нд эхэлнэ. Парисын Олимпын сүүлчийн эрх олгох тус тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорих юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар цэц сорих бол эмэгтэ...

post thumbnail

Эрэгтэйчүүд гурван зогсоол дараалан түрүүллээ

Хятадын Хандан хотод 3х3-ын U23 насныхны үндэстнүүдийн лигийн гурав дахь цуврал тэмцээнд Монголын шигшээ дахин хожлоо. Тодруулбал, манай залуус өчигдөр хэсэгтээ Туркменистан, Филиппинтэй таарсан бөгөөд төвөггүй буулган авснаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар финалд Японтой дахин таарч 18:17-гоор хожлоо. Ингэснээр гурван цувралд дараалан түрүүлж байгаа юм...

post thumbnail

УАШТ: ОУХМ Э.Даваахүү Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

2024 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) хоёр дахь өдрөө 10 м-ийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан дасгалаар үргэлжилж байна. Монголын буудлагын спортын холбооноос мэдээлснээр, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхтайваны Даваахүү 588 онож, Монгол Улсын дээд амжилтыг шинэ...

post thumbnail

Олон улсын тавцанд монгол шүүгч ажиллаж байна

БНХАУ-д зохион байгуулагдаж буй Азийн Оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Монгол Улсын шүүгч Б.Бурмаа шүүж байна. Тэрээр 3х3 сагсан бөмбөгийн олон улсын шүүгч юм. Эх сурвалж: Mongolian 3×3 Basketball Association/MGL3x3 холбоо

post thumbnail

Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ баг “FIBA 3×3 Nations League-2” тэмцээнд дахин түрүүлжээ

БНХАУ-д зохион байгуулагдаж буй “FIBA 3×3 Nations League, Stop-1” тэмцээн уржигдар өндөрлөсөн. Тэгвэл уг тэмцээнд Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ багийн тамирчид хүчирхэг Хятадын шигшээ багийн эсрэг жигд гайхалтай тоглолтыг үзүүлж, тэмцээний аваргаар тодорсон билээ. Тэгвэл Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ баг БНХАУ-д...

post thumbnail

Э.Хүслэн шатрын өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Шатрын өсвөрийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 9-нөөс 21-нийг дуустал Казахстаны Алматы хотод болж байна. Нийт 33 улсын 632 тамирчин (эрэгтэй 353, эмэгтэй 259) зургаан насны ангилалд өрсөлдөж буй юм. Тус тэмцээнд манай улсаас 28 өсвөрийн шатарчин ухаанаа уралдуулж байна.  Тэмцээн өчигдөр түргэвчилсэн буюу рапид тө...

post thumbnail

Будапештаас 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Унгарын Будапешт хотод бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9-нд боллоо. Тэмцээнд манай улсаас П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар оролцов. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон хүрэл, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэмцээний дараа ма...

post thumbnail

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

“Алдар” спорт хорооны бэлтгэлийн байранд Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн олон шилдэг тамирчид мөр зэрэгцэн бэлтгэл сургуулилтаа хийдэг байжээ. Бөх, бокс, хүндийг өргөлт гээд спортын топ төрлүүдийн тамирчид ургахын улаан нартай уралдан ирж, өглөө мандах нарнаас үдшийн бүрий хүртэл тэр л байрандаа байрлаж, их амжилтын төлөө тэмүү...

post thumbnail

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ олимпод оролцох эрхээ авлаа

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн “Парис-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрх нь баталгаажлаа. Тодруулбал олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарласан.  Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жи...